“Хувьсал” продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулсан.

Тэгвэл тус продакшн хоёр дахь киногоо бүтээхээр зураг авалтандаа гарсан байна. Энэ удаагийн дэлгэцийн бүтээл нь "Зүрхээр наадагч" бөгөөд тус киноны зохиолыг МУСТА жүжигчин А.Ганчимэг бичжээ.

Мөн эрэгтэй гол дүрийн хувьд сонгон шалгаруулалт явуулж 80 гаруй залуусаас 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалайг сонгосноо дуулгасан юм.

Дашрамд дуулгахад, "Хувьсал"-ын эгч дүүс “Mongolia academy awards 2014” наадмаас "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд бүтээсэн дүрүүдээрээ  “Шилдэг эмэгтэй гол дүр" болон "Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналуудыг хүртсэн билээ.

Д.Ана