Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг Хангай зочид буудлын асуудлаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх ёстой. Гэхдээ татвараа төлдөг, бусдад аюулгүй байх ёстой. 

2010 оноос хойш Хангай зочид буудлын бүртгэлийн дугаар нь салсан байна. Доод давхарт нь нэгдүгээр давхрыг Б.Жаргалсайхан, "Номин"-гийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж, түрээсэлдэг. Гэхдээ татвар төлөөгүй, өр үүсгээд явсан байгаа. Харин балгас болсон 16 давхар хүртэл нь татварын бүртгэлгүй байна.

Сүүлийн 10 жилд 40 гаруй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Бид татвараа төл, мөн өнгө төрхийг нь өөрчил гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ байшинд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй учраас татвар тооцоход төвөгтэй байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: