Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар Т.Ихтамирыг томилжээ
2024/04/29
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар хуульч Тогоохүүгийн Ихтамир томилогдлоо.
Т.Ихтамир нь Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. Эрхзүйч мэргэжилтэй. Өмгөөлөл, хүний эрхийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын албыг хашиж байсан хуульч, хүний эрхийн идэвхтэн эмэгтэй ажээ.
DR. ADITYA · 2024/04/29