Хууль зүйн товчоонд ажиллаж байхдаа нэг л өдөр дуучин болохоор шийдсэн гэж ярих дуртай Ц.Мөнхсоёл өнгөрсөн хугацаанд гурван ч бие даасан цомгоо олны хүртээл болгоод авсан адтай бүсгүй. Мөн гурав дахь бие даасан тоглолтоо өнгөрсөн хавар хийсэн тэрбээр уран бүтээлээ хэдийд ч орхихгүй гэдгээ сонсогч фэнүүдийнхээ өмнө амласан нь бий. Харин энэхүү тоглолтоо хийхээс өмнө оюутан ахуй цагтаа учирсан хайрын эзэн, түүнийг нь булааж суусан багын найз бүсгүйнхээ талаар хэвлэлд дэлгэн сенсааци тариад амжсан Ц.Мөнхсоёл багагүй шүүмжлэлд өртсөн билээ.

Яруу найрагч Н.Баянмөнхтэй үерхэж дотносож явсан ч, дуучин Б.Энхмэндэд алдсан гэдгээ нуугаагүй тэрбээр энэ явдлаас хойш төд удалгүй анхны амьдралаа зохиожээ. Гэвч өсвөр насны хоёр хүүхэд, ээжтэйгээ хамт өдийг хүртэл амьдралын төлөө зүтгэж буйгаа дурссан дуучин бүсгүй маань шинэ хайр дурлалтай учраад удаагүй байгаа бололтой. Тэр ч байтугай, ойрын хугацаанд хоёр дахь амьдралаа зохиохоор төлөвлөн найз залуугаа олонд ийнхүү “танилцууллаа”.

Б.Содон