Энэ удаагийн “Mobile news”-ээр Evento ХХК-ны ерөнхий захирал Х.Батжаргалтай болоод Монголын залуучуудын холбооны ажилтантай холбогдож Backstreet Boys” хамтлагийнхан Монголд ирэх үү? гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр дэлхийн сая сая хүмүүнийг байлдан дагуулсан Backstreet Boys” хамтлагийнхан дэлхийг тэр дундаа Азийн орнуудаар тойрох аялан тоглолынхоо хамгийн эхний тоглолтыг ирэх 05 дугаар сарын 23-нд Монгол улсад хийх болсон талаараа өөрсдийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж  дэлхий нийтээр зарласан байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнөөс Монголд ирж тоглохгүй болсон талаар шуум дэгдсэн.

Ингээд та бүхэндээ Evento ххк-ны ерөнхий захирал Х.Батжаргалаас авсан тодруулгаа хүргэе. Х.Батжаргал: “Бид өнгөрсөн жил алдарт “Битлз” хамтлагийн дуунуудыг хуулбарлан тоглодог залуу “Битлз” буюу Английн “Bootleg Beatles” хамтлагийг болоод 1990-ээд онд дэлхийн хөгжмийн ертөнцөд “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг дуугаараа ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлагийг эх орондоо урьж авчран тоглолтын хийлгэсэн юм. Тэгээд дараагийн хамтлагаа 20-н жилийн ойн хүрээндээ дэлхийг тойрч аялан тоглож гэж буй “BACKSTREET BOYS” хамтлагийг сонгож хамтран ажиллах саналаа тавьсан юм.

Тэгээд бидний саналыг хүлээн авч ирэх 05 сарын 23-нд Монгол улсад бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсон байсан хэдий ч тоглолтыг зохион байгуулах “Буянт ухаа” спорт цогцолбор тус өдрийг өгөх боломжгүй гэснээс болоод ирэх 06 сарын 15-нд зохион байгуулагдахаар болоод байна.

Бидний энэхүү ажлыг Монголын залуучуудын холбоо болоод ССАЖЯ-ны хамт олон болоод урлагт хайртай олон хүмүүс дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч олон олон гайхалтай дэлхийн хэмжээний оддыг монголдоо авчирч тоглуулахар ажиллаж байна” хэмээлээ.

Бэлтгэсэн. Э. Цэнд Аюуш