ЦЕГ: Нийтийн эзэмшлийн газарт бие зассан гадаадын иргэдийн хоёр үйлдэлд торгууль ногдуулж, нэг үйлдлийг нь шүүхээр шийдвэрлэнэ
2024/05/13
Гадаад улсын иргэд олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 21:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэгвэл дээрх иргэдэд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авснаа мэдэгдлээ. Тэднийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Зочин · 2024/05/13
DYRAAR XN80955877XUSNG
Үлгэр жишээч МАН · 2024/05/13
Хятадын цэргийн сургууль болж байгаатай хамаатай. Нохой эзэмшлийн газраа шээж хаягладаг шиг хятадууд энэ манай газар шүү гэж МАН-ын бүдүүн дарга нарт сануулж байгаа хэрэг.
Зочин · 2024/05/13
SXN80955877