Төв шуудангийн хажууд бие зассан гэх хятад иргэдийг 20 хоног баривчилахаар болжээ
2024/05/14
Өнгөрсөн баасан гарагийн орой Сүхбаатарын талбайн баруун талд байрлах "Төв шуудан"-гийн хажууд бие засаж, танхайрсан гэх БНХАУ-ын иргэдэд цагдаагийн байгууллагаас торгох шийтгэл ногдуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус зөрчлийг гаргасан иргэд нь олон нийтийн газарт танхайрч, маргалдсан байдаг бөгөөд тус хэргийг өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Хятад улсын хоёр иргэнийг тус бүр 20 хоног баривчлах шийдвэрийг гаргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
хуй · 2024/05/14
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж эхэллээ.
Зочин · 2024/05/14
SAWI80955877