Долоон буудал дахь ажлын газраасаа гараад сураггүй болсон Б.О гэх залууг тав хоног эрэн хайжээ. Хамгийн сүүлд эхнэртэйгээ “Хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харина” гэж утсаар яриад ажлын байрнаасаа гарсан боловч түүнээс хойш ор сураггүй алга болоод байсан юм.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр \2024.05.10\ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр рүүгээ харих гэж гараад сураггүй алга болжээ.

Тэрээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг, тухайн өдөр ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад очно гэж эхнэртэйгээ утсаар яриад үүнээс хойш сураг тасарчээ.

Гудамжны камерын бичлэгт түүний тогтмол явдаг чиглэлдээ алхаж байгаа дүрс үлдсэн байгаа юм. Гэвч буудал хүрээд автобусны камертай холбогддог учраас хаашаа явсан, унаанд суусан эсэх нь тодорхойгүй болчихсон. Харамсалтай нь түүний цогцсыг өчигдөр /2024.05.15/ орой олсон байна.