УИХ-ын гишүүн асан Г.Уянга АН-аас нэр дэвшихийг горилж байжээ. Гэвч түүнийг дэвшүүлээгүй учир АН-ын дарга Л.Гантөмөрөөс хууль зөрчиж авсан 16 сая төгрөгийг буцаан өгөхийг өөрийн цахим хуудастаа шаардаж нэхэмжиллээ. Тэрбээр,

"Ардчилсан Намын дарга Л. Гантөмөр Танаа

Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу!

(Намын батлах, мөнгө тушаасан баримтуудыг хавсаргав)

Гантөмөрийн УЯНГА " хэмээв.