Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг бол "Гоёл-2011" наадмын топ Э.Сэлэнгэ билээ. Загварын тайзнаа 14 настайгаа эхлэн алхсан тэрбээр өнөөг хүртэл загвартаа үнэнч яваа. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлэх болсон юм.

Энэхүү агентлаг өөрийн гэсэн брэнд болон шилдэг моделиудыг төрүүлэн гаргах зорилготой гэнэ. Тус агентлагийн загвар өмсөгчид Өмнөд Солонгост болсон олон улсын загварын шоуд амжилттай оролцож Гран-при хүртэж байсан билээ.

Загвар өмсөгчид үргэлж тайзнаа өндөр өсгийттэй гунхдаг. Тэгвэл тэрбээр хааяадаа намхан өсгийтэй гутлаар ч  гангарчихдаг нэгэн.  "Nine Dots" тэргүүн хатагтай маань энэ тэндхийн арга хэмжээнд оролцох нь их. Саяхан нэгэн арга хэмжээн дээр зургаа авахуулахдаа "өндөр өсгийтгүй ч" хөлөө өргөөд л өндөр болно шүү гэдгийг харуулсан гэрэл зураг татуулжээ. 

Д.Ана