Эх орноосоо урвасан гэх З.Санждорж xамбыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ
2024/05/31
Гадаадын нэг, монголын гурван иргэнийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын байгууллагаас тустай ажиллагаа явуулж саатуулсан.
Энэ дунд Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж байсан бөгөөд түүнийг
- Харилцаа холбоо тогтоосон
- Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
- Гадны төлөөний этгээдтэй уулздаг
гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагын хараанд аль хэдийн өртсөн байсан тухай мэдээлж байв.
З.Санждоржийг баривчлах үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлдэг хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг мөн барьсан. Улмаар тэднийг хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас /2024.05.27/ эдгээр иргэдээс хоёрыг н буюу "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс тухайн хоёр иргэнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.
Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" .
Зочин · 2024/05/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh