“Галзуу хулгана“ тоглоомоор үйлчлүүлж байхдаа нас барсан иргэний эцсийн дүгнэлт гараагүй гэв
2024/06/03
Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр Хүүхдийн паркийн "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлж, тоглосон 18-19 насны хүүхэд нас барсан.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн байдаг. Уг хэргийг шалгаж дуусаагүй бөгөөд холбогдох байгууллагуудын эцсийн дүгнэлт гараагүй байгаа ажээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Нас барсан иргэн нь идэж байсан зүйлдээ хахсан гэж дүгнэлт гарсан" гэх мэдээлэл гарав. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрх бүхий байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй" гэсэн хариултыг өглөө.
Зочин · 2024/06/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh