Хар тамхины хэргээр 10 хүнээс гурван хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ
2024/06/06
Гадны улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг өнгөрсөн шөнө Цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байсан талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл ЦЕГ-аас дээрх асуудлаар мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Б.Батхуяг “Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас хэд хэдэн төрлийн мансууруулах бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг бүлэг зохион байгуулалтанд орсон есөн хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөн Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй хар тамхины хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Үүнээс гадна олны танил таван хүн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй учраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Эдгээр хэрэгт холбогдсон 10 хүнээс гурван хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Бусад нь гадуур шалгагдаж байна. Хүний нэр хэлэх боломжгүй" гэв.
Зочин · 2024/06/06
46DSH ERCHUUDD80955877TSGN
Зочин · 2024/06/06
SAWI80955877