С.Амарсайхан: Допинг илэрсэн бөхийн цолыг наадмаас өмнө хураана
2024/06/06
Монгол Улсын шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга С.Амарсайханаас өнөөдөр сэтгүүлчид баяр наадмын зохион байгуулалтын талаар тодруулга авлаа.
Энэ үеэр тэрбээр "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Нээлт, хаалтын ажиллагаанд ажиллах найруулагчаа сонгосон. Мөн бөх, сур, морь болон шагайн салбар хороо бэлтгэлээ хангаж буй.
Бөхтэй холбоотой допингийн маргаантай асуудал дээр нэгэнт эцсийн шийдвэр гарсан учраас допинг хэрэглэсэн бөхийн цолыг хурааж дараагийн бөхөд нь цол, чимэг олгох тухай Үндэсний хороо шийдвэрээ гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч тун удахгүй шийдвэрээ гаргаж, энэ асуудалд цэг тавина.
Баяр наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байна.
Энэ бол бөхчүүд, тамирчдын ёс суртахууны асуудал. Мэдсээр байж элдэв бодис хэрэглээд жил бүрийн наадмаар маргаан дагуулдаг боллоо. Тиймээс ард түмнээ хүндэтгээд, баяр наадмаа шударга явуулахад бөхчүүд өөрсдөө анхаарах хэрэгтэй" гэж ярилаа.
Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллахаар сонгогдсон билээ.
Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх М.Бадарчийн цолыг хурааснаар:
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарди Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгоно. Мөн Улсын аварга Оргихын Хангай “үлэмж бадрах” чимэг нэмэх аж.
Зочин · 2024/06/08
SHX ERCHUUDD XUSNEER80955877
Зочин · 2024/06/08
SAWI80955877AX NRT