Автобусаар зорчигчийн ТОЛГОЙ тоолох систем өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2024/06/07
Нийтийн тээврийн автобусны орох, гарах хаалганы дээд талд "UBCARD" буюу иргэдийн толгой тоолох төхөөмөрмжийг суурилуулна гэж Хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар сарын 28-ны өдөр мэдээлж байв.
Улмаар өнгөрсөн саруудад туршилтын журмаар зарим автобусанд толгой тоолох төхөөрөмжийг суурилуулаад байсан ба өнөөдрөөс эхлэн автобусаар зорчиж байгаа иргэдийн толгойг тоолж эхэлж байгаа. Ингэснээр автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байгаа талаар нарийн мэдээллийг гаргах аж.
Мөн автобусанд бэлэн мөнгөний савыг ажиллуулдаг болж байгаа ба иргэд картаа цэнэглэж амжаагүй бол бэлэн мөнгөөр үйлчлүүлэх боломжтой.
Зочин · 2024/06/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh