Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна
2024/06/11
Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ.
Сануулахад 18-30 насны 100 залуу Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон билээ.
“Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авдаг.
Захидал авах хүсэлтэй 18-30 насны иргэн 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, [email protected] цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх юм байна.
Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.
ГХЯ-наас захидал авахад бүрдүүлэх бичиг баримт:
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт
Захидлыг холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох аж.
Зочин · 2024/06/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh