ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна
2024/06/19
Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаярыг зүсэн зүйлээр харлуулсаар ирсэн. Арван жилийн сурагч байх үед нь эх орны алс хил дээр гарсан хэргийг ч хүртэл тохох гэж улайрч байсныг бүгдээрээ харсан. 1970, 80, 90, 2000, 2010 оны үед гарсан цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдийг бүгдийг нь түүнд үүрүүлэх гэж, тэр хэргүүдэд хохирогч болж зовлон амссан хүмүүсийг ашиглаж түүний эсрэг турхирсан. Угтаа бол өөр чиг үүргийн яаманд харьяалагддаг бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын асуудлууд ихэнхдээ байсан.
Гэлээ гээд тэр “Би биш тэр” гэж амиа хоохойлж, мөрдөстэй нөхдөө бухаж суух хүн биш. Ёс зүй, хариуцлагын том реформыг салбартаа эхлүүлээд байсан тэрээр зорьсондоо төвлөрч даруухан ажилласаар байсан. Батлан хамгаалах салбар бол нийгмийн нэг л тусгал. Нийгэм өөрөө хөгжлийнхөө ямар үе шатыг хэрхэн туулж буйг бүгд л мэдэрч байгаа. Нийгэм солигдож бүхэлдээ эмх замбараагүй байсан цаг үеийг бүгд л туулсан. Тэр үеийн сүүдрийг өнөөдөр түүнд үүрүүлэхээр оролдсон нь холын бүр холоос шидсэн чулуу. Улс орны үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг Батлан хамгаалах салбар луу давшилж, сулруулах хэний санаархал вэ? Бодох л асуудал! Ажлаа мэддэг хүн зоригтойгоор салбартаа өөрчлөлт, хөгжлийн салхи оруулж эхэлсэн нь монголыг хөгжүүлэх дургүй, дорой байлгахыг зорьдог хэсгийнхний эгдүүцлийг өрдөв. Гаднынхны гар хөл болж эх орноо худалдсан хөлсний хүмүүсийн явуулга үргэлжилсээр. Тэдний хувьд Г.Сайханбаяр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдох нь хар дарсан зүүд, шүднийх нь эмчилгээгүй өвчин болох нь дамжиггүй.
Тиймээс ийм дайралтууд цаашдаа ч үргэлжилнэ. Учир нь Г.Сайханбаяр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн стратегич. Тэрээр дэлхий дахинд үүсээд буй аюулгүй байдлын орчны хувьсал, өөрчлөлтийг дэндүү сайн мэднэ. Хөрш орнуудын цэргийн удирдлагын түвшний албан тушаалтнуудаа бэлтгэдэг босго өндөртэй сургуулиудыг дүүргэж, академик боловсролыг эзэмшсэн хүн. Ийм түвшний боловсролыг саналаараа, сайн дураараа явж эзэмшдэггүй. Төр, улс нь, салбар нь бодлогоор хүнээ явуулж, сургаж бэлтгэдэг, аюулгүй байдлын баталгаа болсон бэлтгэгдсэн боловсон хүчин. Тиймдээ ч тэр юуг, яаж өөрчлөх, юунаас ажлаа эхлэхээ дэндүү сайн мэдэж байсан. Эдийн засгийн ухаан “Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хэрхэн хангах”-ыг судлагдахуунаа болгодог шиг өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өргөн уудам нутаг дэвсгэрээ цөөн хүн амтай манай улс хэрхэн хамгаалж, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг үндэсний язгуур эрх ашгийн томоохон зангилаа асуудал саяхныг хүртэл нүүдэл шийдлээ хүлээсээр өдийг хүрсэн.
Хязгаарлагдмал боломжтой, хуучирсан зэвсэглэлтэй, цалингийн болон урсгал төсвөөс өөр төсөвгүй энэ салбарыг Г.Сайханбаяр мэргэшсэн сайдын хувьд хөдөлгөж, олон жилийн гацаанаас нь гаргасан. Энэ бол зүгээр нэг үг биш, бодит үйл хэрэг байсан. Г.Сайханбаяр салбарын хөгжлийн алсын харааг боловсруулан тунхаглаж, түүнийгээ хэрэгжүүлэх үе шатыг нарийвчлан тогтоож, улс орныг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх асуудлыг мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, дайчилгаа, орон нутгийн хамгаалалт гэсэн гурван зангилаа асуудлаар томьёолж, дэлхийн хаана ч байхгүй, хаанаас ч хуулбарлаагүй зөвхөн монгол орны онцлог, Монгол Улсын бодит чадавх боломжид тулгуурласан бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван зангилаа асуудлын хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөл цэргийг шинээр байгуулж, шинжлэх ухааныг дэмжин хөгжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэржилтийн суурийг тавьж, хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч бүтээгч салбар болох, зэвсэглэл техникээ үе шаттайгаар сольж шинэчлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн бусад асуудалд тус, дэмтэй бүтээлч салбар болгон хөгжүүлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа. Монголчуудын сэргэн мандалтынхаа оргил үед сэлэм, жад, нум сумаа өөрсдөө хийдэг байсныг эс тооцвол түүхэндээ анх удаа сум, зэвсгээ үйлдвэрлэх хэмжээний асуудал хэрэгжиж эхэлсэн. Монгол инженерүүд хуягласан машин, нисгэгчгүй онгоц, холбооны станц зохион бүтээж байна. Энэ бол нийтэд ил болсон мэдээллүүд буюу зөвхөн трейлер нь. Мэдэгдээгүй нь нууц хэвээрээ байг. Энэ хөгжил дэвшил биш гэж үү!?
Энэ мэдээлэл танд таалагдаж байна уу? Харин тэдэнд мэдээж таалагдахгүй. Тэд биднийг нунж дорой байлгахыг л хүсэж байгаа. Төр түмэндээ тангараг өргөж, төрсөн биеэ үйл хэргийнхээ төлөө зориулна гэсэн үнэнч хүмүүжлээр дөчин жил зүтгэж яваа офицер хүн тэдний энэ явуулгаас айна гэвэл худлаа. Угтаа бол Монголын парламентад бизнесменүүд биш нэгэн үзүүрт сэтгэлээр төрдөө зүтгэсэн чадварлаг хүмүүс л хэрэгтэй. Бизнесийнхэн төрийг бизнес болгон хардаг нь тэднээс татгалзах хамгийн том шалтгаан.
Энэ нь тэдний ч буруу биш, харин тэдний байгаа орчноо бизнесийн нүдээр хардаг мэргэжлийнх нь онцлогийн буруу. Үндэсний аюулгүй байдлын хөндүүр, зангилаа асуудлуудыг хэнээс ч илүү мэддэг түүнийг ямар ч үнээр хамаагүй зогсоохыг зорилгоо болгон зүйл бүрээр оролдож байна. Цаашдаа ч бүр хүчтэй явуулгууд ээрнэ. Тэдэнд хандаж хэлэхэд тэр ганцаараа биш, түүнийг ард түмэн хүрээлж байна. Ард түмэнд үнэн мөнийг ялгах хэрсүү ухаан бий. Будах тусам илүү тод гялалзах болно.
С.Баяр
Зочин · 2024/06/20
Академик боловсрол ярьж байна. Ойлгохгүй бол дуугүй байх чинь сүртэй байдын мэдрэл ээ
Зочин · 2024/06/19
XNGNA80955877XIILGN
зочин · 2024/06/19
Г.Сайханбаяр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн стратегич, академик боловсролтой, мэргэшсэн сайд ч гэх шиг магтах үгээ олж ядах юм аа хулхи генерал өөрөө ингэж хэлдэг юм уу эсхүл Баяр зохиож ярьдаг юм уу. Тэгхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэн болж таарах вэ гариг ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх хүн үү аан.
Зочин · 2024/06/19
MERGJLN80955877VAWLDGCH
зочин · 2024/06/19
С.Баярыг овоо эр хүн гэж боддог байсансан захиалгаарюм бичдэг Пялдага болж хувирчээ.
Зочин · 2024/06/19
Зөв хүнээ л намнасаар ирсэн 1 муухай түүх энэ цагт үгүй болохгүй нь ээ...
Зочин · 2024/06/19
DYRN TAWIYYLI80955877
Зочин · 2024/06/19
Заавал гарах ёстой хүн байна
Зочин · 2024/06/19
S AWI80955877
Зочин · 2024/06/19
SHAAX SEXSY AXD XUCHINDUULI80955877
Зочин · 2024/06/19
TANILTSI80955877
Зочин · 2024/06/19
AXN XUSNG XUSEED80955877
Зочин · 2024/06/19
SEXSEER EZEMDI80955877