Махны үнэ 4.2 хувь, гурилан бүтээгдэхүүний үнэ 15.7 хувиар өсжээ
2024/06/19
Инфляц энэ оны тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай байна. Өмнөх оны мөн үед инфляц 11.3 хувьтай байсан. Инфляц тогтвортой байх нь хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээний ялангуяа импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалдаг. Хэдийгээр инфляц өмнөх оны мөн үеэс буурсан ч бодит байдалд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буураагүй өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард ийнхүү 5.7 хувь гарсны 2.0 /34.7 хувь / нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Улсын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа эзэлдэг. Тэгвэл энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ. Улаанбаатар хотод хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 94 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 60 бараа, үйлчилгээний үнэ буурч, 250 барааны үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 4.2 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг таван жилд нэг удаа шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсан дах импортын бүрээгдэхүүний үнийн тогтворгүй байдал инфляцад нөлөөлдөг гэсэн үг. Бодит байдалд инфляц буурсан ч барааны үнэ дагаад буурах зүй тогтолтой.
Гэвч 94 барааны үнэ нэмэгдсэн нь зах зээлд баялаг бүтээх хэмжээний мөнгө нийлүүлэгдээгүй, өөрөөр хэлбэл, халамжийн шинжтэй бэлэн мөнгөний нийлүүлэлт / сонгуулийн амлалт, хөтөлбөртэй холбоотой/ давамгай байгаагаас үүдэлтэйг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн инфляц болон дээрх хэрэглээний сагсан дахь 94 барааны үнэд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ /35.2 хувь/ мах, гурил болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар/55.1 хувь/ өссөн нь нөлөөлжээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас гарсан зардлын үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг сагсанд оруулдаг. Тэгвэл энэ оны тавдугаар сард суудлын болон ачааны автомашины худалдан авалт импортын 84.7 хувийг бүрдүүлж байна. Тэр дундаа суудлын машины буюу хэрэглээний сагсанд багтдаг “Приус” машины худалдан авалт сүүлийн хоёр жилд хоёр дахин өсжээ. Энэ нь өрхийн нийт зардлын 0.2 хувиас хэтэрсэн аж.
Нөгөөтэйгүүр, худалдан авалтын болон борлуулалтын гээд нэгж бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох арга хэрэгслийг улам нарийн тодорхой болгох шаардлага ч байгаа аж. Тухайлбал, Үндэсний статистикийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг ямар дэлгүүрээс авах вэ гэдгээ зөв сонгох. Учир нь шинэ дэлгүүр ихэвчлэн худалдан авагчдаа татахын тулд зарим бүтээгдэхүүний үнийг байнгын тогтмол ажиллагаатай дэлгүүрийн үнээс буулгасан тохиолдол байдаг. Тиймээс шинэ дэлгүүрээс үнийн судалгаа авахгүй байх. Мөн чанартай бараа мэдээж илүү үнэтэй байна. Тэгвэл чанарыг нь харгалзахгүйгээр тухайн бүтээгдэхүүний үнэ өссөн гэж тооцож болохгүй зэрэг олон үзүүлэлт инфляц тогтворгүй байхад нөлөөлсөөр байна.
Зочин · 2024/06/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh