Бөх судлаач С.Давааням: Энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай
2024/06/20
Өнөө жилийн наадамд хэн хэн түрүү, үзүүрт шалгарч, ямар хүчтэнүүд шинээр улсын цолонд хүрч, наадмын өнгө ямар байх талаар бөхийн тайлбарлагч, бөх судлаач С.Даваанямтай ярилцлаа
-Наадмаар мэдээж 512 бөх зодоглоно. Өсөхөө аварга маань зүүн жигүүрт гарах байх. Бөхийн барилдаан ямар болох талаар өөрийн таамгийг хэлэхгүй юу. Шуудхан асуухад, түрүү үзүүрт хэн хэн үлдэх бол?
-Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарах байх. Өнгөрсөн жил мөн зодоглож гурвын даваанд цолоо дуудуулж байсан. Баруун жигүүрийг Н.Батсуурь аварга манлайлна. Ингээд цолны эрэмбэ ёсоор П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай гээд лав л зургаан аварга зодоглоно байх. Ч.Санжаадамба аваргыг барилдахгүй гэсэн яриа бөхийн хүрээнийхний дунд байгаа. Түрүү жил бас зодоглоогүй өнжсөн. О.Хангай аварга, Б.БатӨлзий заан, Б.Пүрэвсайхан заан гээд Ховдын гурав дээшээ гарч ирнэ. Шөвгийн дөрвийн гурав нь Ховдын бөхчүүд магадал тун өндөр байгаа. Энэ гурвын араас Б.Орхонбаяр арслан, Ц.Бямба-Отгон гарьд, М.Лхагвагэрэл заан, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын харцагууд дээшээ барилдаж таарна.
-Хүмүүсийн таамаг түрүү үзүүрт О.Хангай, Б.Бат-Өлзий гэж яригдаад байгаа. Өөрөө ямар бодолтой байна?
-Би олны таамагтай санал нэг байна. Олны үг ортой гэдэг. Хэрвээ энэ хоёр хүчтэн үзүүр, түрүүнд шалгарч Хангай аварга түрүүлбэл Монгол Улсын даян аварга болно. Бат-Өлзий заан түрүүлбэл Монгол Улсын арслан цол хүртэнэ. Бөхийн өргөөнд болон хөдөө аймгуудад зохиогдсон улсын чанартай барилдаанд энэ хоёр бөх хамгийн олон түрүү, үзүүрт шалгарсныг бөх сонирхогч, ард түмэн сайн мэдэж байгаа. Даваа унааны хувьд дийлэнхэд нь Хангай аварга давсан гэх статистик тоо баримт бий. Тэгэхээр энэ жилийн наадмын тухайд энэ хоёр бөх дахиад л түрүү, үзүүрт зогсож байх тийм нөхцөл харагдаад байна. Үзүүр, түрүүнд үлдлээ гэхэд ёстой хамаг хүч тэнхээгээ шавхсан, хүч тэнцүү удаан үргэлжилсэн барилдаан болох төлөв бий.
Давхар шуудагны барьцнаас барилдаан ерөнхийдөө шийдэгдэх болов уу. Хэн хэнийхээ барилдааныг маш сайн мэдэж байгаа. Ёстой нөгөө алхаа гишгээ бүрээ мэдэж байгаа. Нэг дэвжээнд олон жил хамтдаа бэлтгэл сургуулилт хийсний хувьд, бага цолтой байхаасаа л хоорондоо тогтмол тунаж барилдаж байсны хувьд барилдаан яаж шийдэгдэнэ таахын аргагүй. Хэн нь ч давж мэднэ. Гэхдээ миний хувьд Хангай аваргыг арай олон давсны хувьд хаях магадлалтай гэж таамаглаж байна.
Б.Зоригтбаатар харцага, Б.Пүрэвсайхан заан, Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл заан, Ц.Бямба-Отгон арслан нар дээшээ барилдана. Б.Зоригтбаатар харцагын хувьд үзүүр түрүүнд зогсож байхыг ч үгүйсгэхгүй
-Бат-Өлзий заан өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанд уначихсан. Буруу ам авлаа гэж яригдсан. Энэ жил нэгийг бодож зодоглох нь мэдээж?
-Тийм ээ, тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ууганбаярыг (одоогийн начин) амлаж барилдаад унасан. Их олон хүнээс Б.Ууганбаярыг амласан. Бэртэл гэмтэлтэй, удаан барилдаагүй гэж бодож амласан байх. Мөн улсын наадам өнжсөн жил Хүй долоон худагт болсон 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт энэ хоёр бөх үлдэж Бат-Өлзий заан түрүүлж байсан. Тэгэхээр давна гэж л амласан нь мэдээж. Түрүү жил Бат-Өлзий зааныг тавын даваанд унана гэж хэн ч бодоогүй. Энэ жил их л том зорилготой зодоглох нь гарцаагүй. Ховдын хоёртой шөвгийн дөрөв миний түрүүнд нэрлэсэн Орхонбаяр, Зоригтбаатар, Лхагвагэрэл, Бямба-Отгон, Пүрэвсайхан энэ хэдийн хоёр нь үлдэж таарна.
-Архангайн Б.Зоригтбаатар харцагыг олон хүн их дээшээ, магадгүй түрүү, үзүүрт ч гараад ирнэ гэж харж байгаа. Цахилгаан Зоригоо гээд арга байхгүй шуугиулах юм?
-Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй бөх бол яалт ч үгүй Зоригтбаатар харцага. Өөрөө даншгийн арслан болчихоод “Улсын наадамд түрүүлж арслан болох зорилготой” гэдгээ хэлж байсан. Өнөө жил Архангайн Батцэнгэл сумын 100 жилтэй байх шүү. “Сумынхаа 100 жилийг би төрийн наадмын түрүүгээр мялаана” гэж бас хэлсэн дуулддаг. Тэгэхээр энэ жил наадамчин олон, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа, Зоригоо харцага. Бэлтгэл сургуулилт ч сайн байгаа. Сүүлд болсон “Алтан цом”-ын тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх. Зоригоогийн хувьд долоогийн даваанд БатӨлзий юм уу, Пүрэвсайхан заан нарын нэгтэй тунах магадлалтай. Ер нь ингээд бодоход 7-гийн даваанд Н.Батсуурь аварга зоолттой зогсож байх болов уу. Тэгээд Хангай аварга эрэмбээрээ ам аваад, Орхонбаяр юм уу, Бямба-Отгон нарын аль нэг ам аваад, ингээд Бат-Өлзий, Зоригтбаатар хоёр тунах магадлал тун өндөр. Эсвэл Пүрэвсайхан заантай тунах, ийм л дүр зураг харагдаад байна.
-Миний хувьд С.Мөнхбат аваргыг их хардаг. 10 хэдэн жил дээшээ барилдсан. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд бол наадмаар нягт барилддаг, нэг л өөр байдаг?
-Ер нь том цолтой бөхчүүд наадмаар огт өөр болоод гараад ирдэг. Батсуурь аваргыг наадмын одтой бөх гэдэг. Тав, зургаагийн даваанд хамгийн эхэнд ам авна. Тийм учраас долоогийн даваанд гараад ирэх магадлалтай. Бүр эвгүйтвэл шөвгийн дөрөвт ч байж мэдэх юм.
-Улсын цол авах, шинээр шуугиан тарьж гарч ирэх бөх байна уу?
-Сүхбаатарын хурц арслан Н.Өсөхбаяр, Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар, тэр жилийн цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж шуугиан дэгдээж байсан Архангайн Э.Мөнхжаргал, Хэнтийн Д.Алтанцоож гэсэн дөрвөн аймгийн арсланг энэ жилийн наадмаар улсын цолонд баттай хүрчих болов уу гэсэн бодол байна. Өсөхбаяр хурц арслангийн хувьд саяны бүх цэргийн наадмаар үзүүрлэж эрэмбэ хамаагүй дээшилж ирсэн. Дөрвийн даваанд харцага цолтой бөхчүүдийн төгсгөл хэсэгт оноолтоор очих байх. За даа ер нь Ховдын Г.Ганхуяг харцагатай таарчих болов уу. Тэгвэл тэгээд л шуугиад явчихна. Ганхуяг харцагын хувьд түрүү жил зургаагийн даваанд Б.Орхонбаяр арсланг хаяж байсан бөх. Өвөрхангайн О.Наранбаатар хурц арслангийн хувьд хоёр жилийн өмнөх 1024 бөхийн барилдаанд Баянхонгорын Э.Батмагнай начинтай тунаж өвдөг шороодсон бол түрүү жил мөн дөрвийн даваад начны даваанд Пүрэвсайхан заанд амлуулж унасан. Энэ жилийн хувьд улсын цол гарцаагүй горилж байгаа бөхчүүдийн нэг. Эрдэнэхүүгийн Мөнхжаргал арслан өнгөрөгч жил дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай оноолт таараад яалт ч үгүй тахимаа өгсөн. Сая бүх цэргийн наадамд зургаа давж эрэмбэ дээшилсэн. Харцагуудтай таарна байх. Магадгүй нэг нутгийн бөх Б.Зоригтбаатар харцагатай таарвал тэгээд л наадмын шуугиан болно. Хэрвээ энэ хоёр таарвал Зоригтбаатар давах магадлалтай. Хэнтийн Алтанцоож арслан хоёр удаа дөрвийн давааны оноолтод Орхонбаяр арслантай таарч өвдөглөсөн. Энэ жил дахиад таарахыг үгүй гэхгүй. Магадгүй залуу арсланг давж наадмын таавар будлиулахыг таашгүй. Эдгээр аймгийн арслангуудаас гадна Архангайн цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам, Б.Баянсүх гээд байна. Тэдний хувьд гурав даваад гараад ирвэл дөрвийн даваанд цолны эрэмбээр аваргуудтай таарна. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат гээд аваргуудын а ль нэгийг өвдөг шороодуулахыг үгүй гэх газаргүй. Дөрвийн давааны төгсгөлд улсын начингууд хоорондоо нугарч таарна байх.
-Начингуудаас дээшээ барилдах, цолоо батлах, ахиулах хүн хэн байна. Булганы Д.Амарсайхан начин ч амаргүй дээ?
-Начингуудаас Төв аймгийн Д.Хүдэрбулга, Баянхонгорын Э.Батмагнай, Булганы Д.Амарсайхан энэ хэд байна. Хүдэрбулга начин түрүү жил тавын даваанд наадмын үзүүр бөх Бямба-Отгон гарьдтай тунаж барилдаад унасан. Бяртай сайн начин, хэрвээ т ав давбал цаашаа зургаа даваад харцага болчих магадлал өндөр. Амарсайхан начны хувьд мөн л цолоо батлах юм уу, ахиулах бөхийн тоонд нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа. Гэхдээ түүний дунгуйлдах мэхийг нь мэдчихээд хийлгэхгүй байгаа. Иймэрхүү л прогноз харагдаж байна. Орхонбаяр арслан заалны барилдаанд бэртлийн улмаас нэг их барилдалгүй бараг жил болсон. Наадмаар бэртэл нь гайгүй бол сайн л барилдана. Лхагвагэрэл зааны хувьд олимпийн наадамд оролцоно. Гэхдээ наадамдаа зодоглох байх. Долоогийн даваа буюу шөвгийн наймд зогсож байх бөхийн нэг. Бямба-Отгон гарьд саяхан улсын арслан цолоо албан ёсоор авлаа. Эрэмбэ нь дээшлээд ирнэ. Тэр ч утгаараа баттай зургаа даваад долоогийн даваанд зогсож байх болов уу. Энэ гурвын хувьд шөвгийн дөрөв, түрүү үзүүрт ч гараад ирж мэднэ.
Asdf · 2024/08/17
Saihan zaldag zda bn hahah
DR. ADITYA · 2024/06/25
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2024/06/24
А.А М.Еркебулан улсын цолонд хүрэн дээ
Баагий · 2024/06/23
Наадмын од гүйх азтай бөх байдаг даа.Том цолтой 5.6 даваад унадаг бөх ч байдаг.Аймгийн арслангаас өгсөж давсаар заан цолноос дээш гараад ирдэг азтай бах байдаг.Яг Ховдын бөхчүүд 3.4 гараад ирэх ч юу л болоо.Доогуур дундуур шуугиулсан начин харцагууд ч бас байна шүү.Барилдаан болгонд сайн барилдаад яг наадмаар ч дээш гарахгүй бөх байдаг шүү.Аз л мэднэ дээ.
Арт · 2024/06/22
Үзүүр түрүүн д 2уулаа гараад ирвэл Хангай найр тавьж өгнөө энэ нь ховд дэвжээг өөд татах 1 алхам
Зочин · 2024/06/22
Ёстой үнэхээр гайхалтай үнэн зураглал байна шүү Бөх судлаач бөхийн тайлбарлагч энэ залуу бараг л наадмын өнгө бөхийн барилдааныг зөв л хэлээд байх шиг байна даа
Жинхэнэ бөх судлаач · 2024/06/22
Ккк энэ бууддаг нөхөр бнааа түрүү үзүүр бол тэс өөр зураглал гарнааа
Зочин · 2024/06/22
Шаадаг гар бна.аргагүй даэ сонирхогч хүн судлаач нэртэй бас.4 т ховдын 3 бөх ч гэх шг кк.пүрэвсайхан явахгү ачаалал даахаа байсан харьсн.батөлзи заланд илүү сн барилддаг.хангай батсуурь зоригтбаатар шинэ арслан нарын хооронд их юи бно.орхонбаяр дээшээ явахгү.
Зочин · 2024/06/22
Эркебулан тав давах байх гэж харж байгаа.
Зочин · 2024/06/22
Harsan yum shig yridag saihan gar bn
Аая · 2024/06/22
Бат-Өлзийд арслан цолыг нь өгөх хэрэгтэй. Улсад түрүүлэх эрэмбэ магадлал өндөр шүү.
Шаа · 2024/06/22
Зэргийн хөлдүү Батөлзий бол үгүй шүү
Батаа · 2024/06/21
Шинэ үеийн залуус хүч түрэн гарч ирнээ
Zochin · 2024/06/21
Eostoi hydlaa yarichihlaa da.taadag gar u.
Зочин · 2024/06/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Бат · 2024/06/20
Могжоохон хэзээ бөх судлаач болов