Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: "Үргэлжилсэн усархаг, хүйтэн борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх, ноосолсон хонь мал осгох, шуурганд уруудсан малынхаа хойноос явж хүн эрсдэх гэх мэт аливаа аюул эрсдэлээс сэргийлж хаана хаанаа болгоомжтой байх нь чухал.

Сонгууль болдгоороо болоод дуусна. Ажил, амьдрал цааш үргэлжилнэ. Байгалийн гамшиг, үер усны аюул эрсдэлийг тооцоолж, бүх шатны төрийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй" гэлээ.