Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт/2024.06.17-23/ нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн нас баржээ.

Нийт дуудлагын 112 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 66  нь гал түймэр, 26 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байв гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ сарын 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна

зураг

 

 

ЖИРГЭХЖИРГЭХ

 

0ХУВААЛЦАХ