Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр барьсан Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар усанд автжээ
2024/06/24
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаад зогсохгүй хууль зөрчин байж Туул голын эрэг дээр барьсан Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар усанд автжээ.
Анх Туулын эрэг дээр чацаргана тарина гэх нэрийдлээр газар авсан атлаа амралтын газар болгон, зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Ингэж илтэд хууль зөрчин нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болсон Туул голыг бохирдуулахад жинтэй “хувь нэмэр” оруулсан хүн бол гарцаагүй Н.Алтанхуягийг гэдэг.
Хамгийн харамсалтай нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн хууль зөрчин байж бариулсан тансаг зэрэглэлийн амралтын газар Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул гол руу бохироо цутгасаар өдийг хүрчээ.
Ингэж нийслэлчүүдийг дорд үзэн, эдэлж явсан эрх ямбаа хувьдаа ашиглаж явсан хүн өнөөдөр дахин УИХ-д сонгогдохоор Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханд нэр дэвших эрх байгаа нь ёс зүйд нийцэх үү.
Иргэдийн өмнө ил гарч, санал гуйн нэр дэвшиж яваа яг энэ үед амралтын газар нь усанд автаж, өнгөрсөнд хийсэн үйлийн үрийг сануулж байгаа нь “Нүгэл нүдээрээ гарна” гэгч болж байна.
Зочин · 2024/06/24
SEKSEER XNGN80955877
Зочин · 2024/06/24
Н.Алтанхуяг бантан одоо болио, шүлсээ үсчүүлээд худлаа шударга царай гаргаж байгаад Монголын хөгжилд дорвтиой юм хийгээгүй, худлаа чавганцын хэрүүлийн чанартай зүйл яриад байдаг нөхөр шүү дээ.
Зочин · 2024/06/24
Хулгайч нар нэг иймэрхүү л юм хийнэ Норов Алтанхуяг одоо болио схчууд мартуулж байгаад хүрээд ирдэг тэнэгтүүлж бгаад зугтдаг учрал мэтээс салаачээ
Зочин · 2024/06/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/24
ZYGAATSI80955877DYYDLGN44 DSH AXD