Төрөөд ээж болсон ч сайхан гоолиг биеэ хадгалж чадсан монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Төрсөн цагаас нь эхлэн нэгэн хачин мэдээ түүнийг байнга шахуу даган шар хэвлэлийн хуудаснаас салах аа больсон гэхэд болно. Харин энэ талаар дуучин бүсгүй ганц ч удаа ам нээгээгүй билээ.

Тодруулбал, түүнийг өөрөө хүүхдээ тээж төрүүлээгүй тээгч эхээр охиноо төрүүлсэн гэх мэдээлэл шуугиан тариад авсан. Энэ тухай түүнээс нэгэн цахим найз нь өчигдөр асуусан байна.

Үүний хариуд Ану " Миний дүү эхлээд өөрөөс энэ асуултыг асуугаад үзээрэй. Эрүүл саруул ухаант хүний биеийг олж төрчихөөд үр удмаа хэн нэгэнд тээлгэж төрүүлж чадах уу? Тэрийг чинь гэр бүлийн хүн чинь хүлээн зөвшөөрөх үү? Би бол чадахгүй ээ муу яриа газар авах нь хурдан. Харин үнэн зүйл чимээгүй явсаар л байдаг. Уг нь бүхэл бүтэн гурван гал эмнэлэгт амаржсан юмсан. Цагаа тулахаар манай эмнэлэг дээр төрсөн нь үнэн гээд дуугарчих хүн байдаггүй юм шиг. Гэхдээ хүмүүст нэг зүйлийг хэлмээр санагддаг сонссон зүйл болгоноороо сэтгэл хөдлөлд автаж хэн нэгний талаар өөр бодол төсөөлөлд автах хэрэггүй үнэн гэдэг зүйл хүчгүй болсон цаг мэт энэ үед харин ч ард түмэн оюуны хараагаа хурц байлгаж бодит үнэнийг хүсдэг байх хэрэгтэй. Миний талаар худал мэдээлэл тараадаг сэтгүүлийг ч мэднэ. Яагаад тэгж байгааг мэдэх болохоор зүгээр орхичих нь амар байдаг юм. Мөнгө төлж өөрийгөө магтуулах хэрэг алга. Тэртэй тэргүй бичүүлдгээ бичүүлж олон зүйл дээр гүтгүүлээд өдийг хүрсэн. Яг өндийгөөд бүгдийг харсан бол бүгд өөр байсан. 10 сар тээж төрүүлсэн охиныг минь хүртэл  ингэж ярьж байхад ер нь хайр энэрэнгүй үзэл хүнлэг чанарууд хаана байна?" гэлээ.

Ямартай ч эмэгтэй хүн болгон л ээж болж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг. Түүний адилаар л тэрбээр ээж болсон. Олны танил хүмүүсийн амьдрал олон нийтэд ил тод байдаг ч энэ удаад арай хэтэрч дуучин бүсгүй ихэд гомджээ.

Д.Ана