Бага насны хүүхэд хийлдэг гудаснаас унаж, усанд живжээ
2024/06/25
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд орших нуурын усанд бага насны хүүхэд живж, амь эрсэджээ. Энэ тухай дуудлагыг 06.24-ний 16:22 цагт хүлээн авсан байна.
Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байсан хүүхэд гудаснаасаа унаж, живсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Улсын хэмжээнд 2024 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байна.
Иймд иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалав.
Зочин · 2024/06/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh