“Женко” Х.Баттулга Г.Сарангэрэлийн хэрэгт шууд хамааралтай гэв
2014/07/01
Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж байгаагаар энэхүү хэрэгт хөндлөнгийн оролцоо их байгааг тэд хэллээ. Тодруулбал Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид 5 сая төгрөг өгч, Х.Тэмүүжинтэй гаж харьцаатай байсан гэж хэл хэмээн утсаар дарамталжээ.
Таны сонссон энэхүү яриа Г.Сарангэрэлийг хорих 461-р ангиас суллагдах үед хийгджээ. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн сүрдүүлэг ихээр ирсэн байна.
Үүнээс гадна хорих 461-р ангид Г.Сарангэрэлийг саатуулагдаж байхад Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаалтан 6-р сарын 22-ны өдөр уулзаж, чөлөөлнө хэмээн мэдэгдсэн даруйд шүүхээс суллах шийдвэр гарсан байна. Улмаар Г.Сарангэрэлийг зочид буудалд байрлуулан захиалгатайгаар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оруулсан ажээ. Энэ бүхэн нь Г.Сарангэрэлийг эртнээс дарамталж байсан гэсэн үг гэдгийг өмгөөлөгчид онцлон тэмдэглэв.
Г.Сарангэрэлийг батлан даалтад гарсан өдрөөс хойш Х.Баттулгын бие хамгаалагч н.Энхбат гэгч этгээд дагаж явах болсон байна. Тэрхүү бие хамгаалагчийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан олж өгсөн ажээ. Харин тэрхүү бие хамгаалагч нь Женко Х.Баттулгын хүн байгаад гайхаж байгаагаа өмгөөлөгчид энэ үеэр хэлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд Г.Сарангэрэл охинд цахим хуудсаар болон гар утсаар дамжуулан дарамт их ирэх болсон байна.
Үүгээр ч зогсохгүй Г.Сарангэрэлд янз бүрийн агуулга бүхий захидал ирэх болсон байна.
Энэ мэтээр Г.Сарангэрэлийн хэрэгт улс төрч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зарим нэг ажилтан хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж байгаа ажээ. Тиймээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид энэхүү хэрэгт нөлөөлөхийг завдсан хууль, хяналтын байгууллагын ажилчдад хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад ханджээ.
А.Баярмаа
Энэхүү мэдээг эх сурвалжийн зөвшөөрөлгүй хуулбарлан тараахыг хориглоно
Зочин · 2016/03/18
Hehehe. Nugel n nudeeree garna gedeg chini ene dee.
Зочин · 2014/07/06