АН Сант суманд амиа алдсан гишүүнийхээ гэр бүлд хоёр өрөө байр өгнө хэмээн мэдэгдэв
2024/06/29
Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам (АН)-ын дарга Б зургаадугаар сарын 16-нд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Монгол Ардын Нам(МАН)-ын ухуулагчаар ажиллаж байсан О гэгч эл хэргийг үйлдсэн гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Уг хэрэгтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хуулийн хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна" гэх шийдвэрийг танилцуулсан.
Гэвч Г.Сайханбаяр хуулиараа намайг эгүүлэн татах боломжгүй хэмээн мэдэгдэж, сонгуулийн үйл ажиллагаандаа оролцсоор яваад дуусгасан. Мөн тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын байранд очиж эмгэнэл илэрхийлж, намын дарга Л.Гантөмөр талийгаачийн гэрт нь очсон.
Тэгвэл өчигдөр /2024.06.28/ УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж намын дарга Л.Гантөмөр талийгаач Б-д “Чингис хаан” одонг нөхөж олгох, ар гэрт нь хоёр өрөө байр өгөх шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдээлсэн юм.
Зочин · 2024/06/30
hovdiin hogiin hulgaich
Зочин · 2024/06/30
Тэр алсан хүн нь аягүй бол ардчилсан намынхнаас өөрсдөөс нь мөнгө авч ийм жүжиг тавьсан нөхөр байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд 2 өрөө байр өгнө ч гэх шиг бүлтэрч байна даа. Ардчилсан хөдөлгөөний анхны лидер С.Зоригийнхоо хөшөөг хайрлаж хамгаалж газрыг нь хамгаалж чадаагүй байж энгийн иргэнийхээ ар гэрт туслах уу?. харагдаач хулгайч ардчилсан намынхан.
Зочин · 2024/06/29
hyn aminii heregtei, eldev zorchiltei songuuli hiicheed songuuli saihan bolloo geed l ene Mongolchuud....
Зочин · 2024/06/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh