Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09:00 цагт СБД-ийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно. Тэрбээр, шүүх хурлаа олон нийтэд нээлттэй хийлгэхийг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Энэ талаар өөрийн цахим хуудастаа…

Н.Өнөрцэцэг: Маргааш миний шүүх хурал, нөгөөдөр 126 гишүүнтэй анхдугаар чуулган. Нийт эрхэм гишүүд, нам эвслүүд та бүхэндээ хандаж хэлэхэд хэвлэлийн эрх чөлөөнд хайртай байгаарай гэж хүсье дээ

 Хаалттай хурлын цаана хүн хэлмэгдүүлдэг юм биш биз!!! Шүүх хурлыг маань нээлттэй хийгээд, олны нүд чихэн дээр шүүгээд өгөөрэй, заригийн Өнөрөө ямар гэмт хэрэг хийсэн болоод шорон оронд ороод байгаа юм, АРД түмэн мэдэг!!! Түгээгээд өгөөрэй, одоо надад итгэж найдах зүйл олон нийт та нар минь л байна даа

Буу тулгаж байгаад гэдэг шиг, сэтгүүлчид шорон тулгаж байгаад сонгуулиа хийж хүссэн үр дүндээ хүрцгээсэн шүү, алвал алаг, хоривол хориг гээд үнэт зүйл дээрээ 2 хүүхдээ, эцэг эхээ бодохгүй сөрсөн тэнэг нь би. Харамсахгүй, үнэт зүйл, үзэл бодолдоо ямагт үнэнч байна. Хэвлэлийнхээн өглөө 09 цагт СБД-ийн шүүх дээр хүрээд ирээрэй, шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтээ өгсөн байгаа, шууд дамжуулах хүсэлтэй байна!!!!