Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар өнөөдөр /2024.07.01/ борлуулагдаж эхэлсэн.

Гэвч тасалбар худалдаалж эхлээд 15 минутын дотор зарагдаж дуусжээ.

Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч:

80.000

100.000

150.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.