Сэрэмжлүүлэг: Түр зуурын борооны улмаас хоёр айлын гэр урсжээ
2024/07/05
Баянхонгор аймагт өчигдөр түр зуур орсон усархаг борооны улмаас айлууд усанд автсан байна.
Тодруулбал, тус аймгийн Жаргалант сум Эмээл толгой багийн Ханхарын-Ам гэдэг газар 14:30-14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айл өрхийн 2 гэр усанд автсан тухай дуудлага 14:36 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж 2 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Зочин · 2024/07/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh