Х.Нямбаатар: Хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй
2024/07/05
Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга Х.Нямбаатар метро барих зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарсан талаар мэдээлэл хийсэн.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье.
Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Зочин · 2024/07/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh