Малдаа яваад сураггүй алга болсон хүүхэд амиа алдсан байдалтай олджээ
2024/07/08
Энэ сарын 6-нд /2024.07.06/ Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh