Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөхийн оноолт гарчээ. 

Энэ жилийн баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улсын цолтой 98 бөх барилдахаар бүртгүүлсэн байна. Тодруулбал дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, улсын арслан долоо, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 45 бөх зодоглож байна. 

Мөн аймаг цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх барилдахаараар болжээ.

Том цолтой бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ зарласан. Мөн допингийн асуудлаар улсын арслан Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч нар барилдсангүй.

Саяхан эрх нь сэргэсэн улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нар барилдахаар бүртгүүлсэн байна.