I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичгийг бүх сургуульд хүргэжээ
2024/07/22
Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургаадугаар сарын 10-28-ны өдрүүдэд хүргэжээ.
Сурах бичиг түгээх үйл ажиллагааг "Монгол шуудан" ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэсэн байна.
Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100%, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62%-тай байна.
6-12 дугаар ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авах бол shop.aplus.mn цахим хуудсаар захиалах боломжтой аж.
Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд Ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, дахин ашиглаж болох эсэх шийдвэрийг гаргаж ажиллахыг зөвлөжээ.