Х.Нямбаатар: Энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй
2024/07/23
Энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй, цахилгаан, дулаанаар дутагдахгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Учир нь 10 дугаар сарын эхэнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок ашиглалтад орно. Мөн 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг зарлаад байна. Уг станцыг мөн ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлд дутагдаад буй 200 мВт-ын эрчим хүчийг нөхнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Н.Мандуул мэдээллээ.
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Энэ талаар “Улаанбаатар метро” төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан нээлт дээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодруулахад, “Бид 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Энэ хөрөнгийг зөвхөн Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээнд зарцуулна” гэсэн юм. Нэг ёсондоо нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангахад хэрэглэх хөрөнгө оруулж байна гэв.
Зочин · 2024/07/24
Хотын дарга бүлтрээгүй бол сайн мэдээ бна хэзээ тог тасрах бол гэж айдастай өвөлждөг
Зочин · 2024/07/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/23
SAWI80955877
Зочин · 2024/07/23
DYYDLGN80955877TANILTSD
Зочин · 2024/07/23
SERELN XNTLA80955877
Зочин · 2024/07/23
AXN XUSLR80955877DOODXN
Зочин · 2024/07/23
SEXSDI80955877TSGN