The Guardian: Хэрэв би бууж өгвөл Монголд сэтгүүл зүй үгүй болсноос ялгаагүй
2024/07/26
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар The Guardian мэдээллийн сайтад гарсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Монголын Зариг хэмээх мэдээний сайтын ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэг нь тав гаруй жилийн хорих ялаар шийтгэгдээд байна. Шүүх хурал болохоос өмнө гэрийн хорионд байхдаа Н.Өнөрцэцэг нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох хөдөлгөөний гол хохирогч болж байгаагаа тайлбарлаж ярьсан юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
Цагдаа нар манай мэдээний редакцийн гадаа олноороо ирэхэд би ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. Манай сайтыг хааж, би ажилчид, сэтгүүлчидтэйгээ хамт талбай дээр Төрийн ордны өмнө жагсаал хүртэл хийсэн. Удалгүй нэг эх сурвалж маань надад “чамайг дуугүй болгох гэж байна” гэж хэлсэн юм. Дуугүй болгох гэдэг нь шорон гэсэн үг гэдгийг нь би тэр үед мэдээгүй.
Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан. Манай улс ардчилсан шилжэлт хийгээд удаагүй байхад би ажлын гараагаа эхэлсэн. Авилга газар авсан, жинхэнэ сэтгүүл зүйн соёл, хандлага тэр үед байгаагүй.
Залуу сэтгүүлч байхад, улс төрчдөөс хатуу асуулт асуудаг, байцаадаг сэтгүүлч гэж байгаагүй ээ. Харин улс төрчид сэтгүүлчдийг дуудаад ингэж мэдээгээ бич гэж хэлдэг, тушаадаг байв. Би тийм замаар явахыг хүсээгүй.
Би улс төрчдөөс ярих дургүй асуудлыг нь асууж чадвал, асуудлуудыг шийдэж, эх орон маань авилгагүй, олигархуудгүй шинээр цогцолно гэж найдаж байсан юм.
Гэвч боломжгүй байлаа. Редакцидаа хурц сэдэв хөндсөн мэдээ хийх санаагаа танилцуулах бүрт намайг боль гэдэг байв. Нэг удаа ордонд ажилладаг парламентийн сэтгүүлч байхдаа нэг том улс төрч төрийн ордонд согтуу явж байхыг хараад редактортоо хэлсэн. Их хурлын гишүүдийн архины хэрэглээний тухай бичье гэж хэлсэн. “Гэтэл надад чиний бичих асуудал биш” гэж хэлсэн. Тийм учраас долоон жилийн өмнө би өөрийнхөө сайтыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зай үүсгэн байгуулахаар шийдсэн. Зариг буюу зорих, зориг гэсэн утгатай сайтаа нээсэн. Амжилтанд хүрсэн, нэг сая дагагчтай болсон. Гурван сая гаруй хүнтэй улсад бол том амжилт. Монголчууд хараат бус, хурц өнцөгтэй хэвлэлд дуртай дэмжиж байгаа нь тодорхой байсан.
Хувьсгалт намын үргэлжлэл Монгол Ардын Нам илүү эрх мэдлийг төвлөрүүлэх тусам хэвлэлийнхэн бид л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, төр засгаас хариуцлага нэхэж ажиллах үүрэг байлаа. Орон нутгийн засаг захиргаа бусад төрийн байгууллагын алдаанаас болж хохирсон иргэд манайд л ханддаг.
Гурван хүүхдийн ээж ганц бие эмэгтэй машины ослоор нас барахад эд эрхтэнийг нь гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй авсан байгааг би бичиж сурвалжилсан. Мөн эхнэр нөхөр хоёрыг найман ишиг хулгайлсан гэж хорьж, хүүхдүүдийг нь харгалзах хүнгүй үлдээж байсан. Ядуу хүмүүсийг нь шоронд хурдан хийдэг. Гэтэл жинхэнэ гэмт хэрэгтнүүд их хуралд сууж байна.
Би нилээн хэдэн авилгийг хэргийг илчилж байсан. Нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкны санхүүжилтийг өөрсөддөө авсан байсан. Мөн авъяаслаг чадвартай хүүхдүүдийг гадаадад сургах ёстой Боловролын зээлийн сангийн тэтгэлгийг дандаа улс төрчдийн хүүхдүүд авсан байсныг ил гаргаж тавьсан.
Гэхдээ өөрийгөө хэзээ ч ингээд хорих ялтай хэрэгт шалгагдаж, шударга ёсны итгэл алдарч, шүүх хурал хэзээ болох юм бол гээд хүлээгээд сууж байна гэж бодож байгаагүй.
Монголын чөлөөт хэвлэл залуу хэвээрээ байгаа. Магадгүй бэхжиж амжаагүй эмзэгийн дээр санхүүжилт муутай. Гэхдээ бид хөрш орнуудайгаа харьцуулбал жинхэнэ эрх чөлөөтэй. Монголчууд бид эрх чөлөөтэй өсөж төрсөн ч одоо өөрчлөгдөж байх шиг.
Монгол Ардын Намын засаглалын найман жилийн хугацаад Монгол улс хэвлэлийн эрх чөлөө болон авилгын индексээрээ тасралтгүй уруудаж байна.
иргэн · 2024/07/28
Төрийн сангийн зээл, Боловсролын зээл, гэх мэт энэ нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг ганц Зариг мн. гаргаж тавиагүйг ард түмэн мэднэ. Бүхнийг өөртөө наах гэж оролдох нь бусдын хөдөлмөр хүчийг үгүйсгэж буй тун арчаа муутай үзэл билээ.
Зочин · 2024/07/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/07/27
XUSSN XUCHEER80955877XN
Зочин · 2024/07/27
Уучлаарай ёи ганчимэг, баярхүү гэхэд алдчихаж
Зочин · 2024/07/27
Санаа зоволгүй .жинхэнэ сэтгүүлчид зөндөө байна. Эмүжин, гахёимэг, бачрхүү... Харин фейсбүкийн түвшинд бүшд нэг иымэррүү юм хийдэг болж байгаа байхаа
Зочин · 2024/07/27
XALYYTSX UILCHLGE80955877
zochin · 2024/07/27
suullaachee Onorchechgiig! free free free . muusain daranguilagchid dald or
Зочин · 2024/07/26
DYYDLGN80955877XIILGI
ZOCHIN · 2024/07/26
ENE SETGUULCH YG UNENDEE BOL ......AVILGAL AVDAG BH L GEJ BI HARDDAG....AVILGAL UGDUGGUIG N BICHIJ HELDEG. SHUDARGA DUR ESGEDEG....GEHDEE HUULIIN L DAGUU SHIITGEGDSEN BH BIZDEE...SETGUULCH BNA UU UUR MEERGEJLIIN HUN BNA UU YLGAAGUISHDEE...HUULIIN L DOR AMIDAR CH SURAH NL SHUUDEE.
Зочин · 2024/07/26
TANILTSX80955877
Зочин · 2024/07/26
XALYYTSTL VWALDI80955877 39DSH
Зочин · 2024/07/26
SEXSDI80955877AXN DOODXN