Т.Золбаяр: Амь хохирсон залуугийн нэр төрд халдсандаа цагдаагийн байгууллага уучлал гуйж, УИХ-аар нээлттэй сонсгол явуулах хүртэл сууна
2024/07/29
461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт(УГТЭ) хүргэгдэж амь насаа алдсан хэрэг гарсантай холбогдуулан Эрх Чөлөөний Эвсэл Сенатын гишүүн Т.Золбаяр "Хүний нялх үрийг хороосон хэрэгтээ хариуцлага хүлээцгээ" хэмээн шаардаж, төв талбайд суулт зарлаад тав хонож буй. Түүнээс зарим зүйлийг утсаар холбогдож тодруулсан юм.
Тэрбээр амь хохирсон иргэний ар гэрийнхнээс цагдаагийн байгууллагынхан албан ёсоор уучлал гуйх, УИХ нээлттэй сонсгол явуулах шийдвэр гарах хүртэл суултаа үргэлжлүүлэхээр шийджээ.
Энэ талаар Эрх Чөлөөний Эвсэл Сенатын гишүүн Т.Золбаяр "Төрийн байгууллага болон төрийн албан хаагчдад хандаж ямар нэгэн албан бичиг, шаардлага өгөөгүй.
Нэгдүгээрт Сүхбаатарын талбай дээр сууж байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа юм. Ингэснээр бусад хүмүүст тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар асуудлыг шийдэж болдог гэдгийг харуулна. Өөрөөр хэлбэл ардчилсан улсад тайван замаар асуудлыг шийдүүлж болдгийг харуулах гэж сууж байна.
Цагдаагийн алба хаагч ирсэн тухайд хэлэхэд төв талбай орчимд хяналт тавьдаг цагдаагийн алба хаагч, Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нар надаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл нэхсэн. Энэ бүгдэд "Жагсаал, цуглаан гэдэг томьёололд хоёр ба түүнээс дээш хүн гэдэг агуулга ордог. Нэг хүн сууж байгаа нь жагсаал, цуглааны тухай хуульд хамаарахгүй. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа акц" гэж хуулийг тайлбарлаж өгсөн.
Тав хоногийн өмнө талбай дээр ирж суухад бороо орж байсан юм. Таван минут ч болоогүй байх үед скүүтэртэй цагдаагийн алба хаагч ирээд зөвшөөрөл нэхэхэд нь хуулийг тайлбарлаж өгтөл "Таныг хэдхэн цаг болоод явна гэж ойлголоо шүү ахаа" гэж хэлээд явсан нь тайван замаар эрх чөлөөгөө эдлэхэд цаг, лимит тогтоох гэж оролдоод байна. Манай улсад "үзэл бодлоо илэрхийлэх" нэртэй эрх чөлөө хумигджээ.
Хоёрдугаарт цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх цаг болжээ. Цагдаагийн зарим алба хаагч хуулиа мэдэхгүй, даргын үгэнд ороод явбал болох юм гэсэн итгэл үнэмшилтэй байна. Цагдаа гэдэг үгээ хүртэл өөрчилмөөр.
Иргэн нь үзэл бодлоо илэрхийлэхээр эргүүл хийдэг хэрнээ өнөөдөр төв талбай дээр гурван жуулчин руу хоёр согтуу хүн дайрахад цагдаа нар алга. 102 дугаарт залгаж, дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч жуулчдын аюулгүй байдлыг хангах ёстой" гэж ярилаа.
Суултаа үргэлжлүүлэх тухайд "Амь хохирсон залуугийн нэр төрд халдсан асуудалдаа цагдаагийн байгууллага гэр бүл, олон нийтээс албан ёсоор уучлал гуйх, УИХ-аар уг хэргийн асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүртэл суултаа үргэлжлүүлнэ. Сонсголоор гар утас алдсан хүн хэн байв, хэний гар утсыг илрүүлэх гэж цагдаагийн найман алба хаагч ажиллав гэдгийг нээлттэй болгох хэрэгтэй.
Гар утсаа алдсан хүн нь цагдаагийн байгууллага, эсвэл нэг эрх мэдэлтний хамаарал бүхий хүн байсан болов уу гэж хардаж байна. Тууштай сууж, заавал уг асуудлыг шийдүүлнэ.
Өдөрт 10:00-18:00 цагийн үед суултаа хийж байгаа, сошиал орчинд мэдээллээ оруулж байгаагаар аюулгүй байдал хангагдах байх. Одоогоор миний амь нас, аюулгүй байдал баталгаагүй" гэв.
Зочин · 2024/07/30
DYRAA XANGI80955877
Зочин · 2024/07/30
за зайлаа. хулгайчид юмаа алдчаад шаналж явсан хүн олон байгаа шүү. өнгөрсөн хойно битгий цагаан тагтаа болгох гээд бай
Зочин · 2024/07/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/07/29
ANUSN80955877LAW
Зочин · 2024/07/29
1 бус удаа шоронд суусан рэцидив гэдэг нь угаасаа ниигмиин эсрэг буюу та биднии хөдөлмөриин үр шимииг хулгайлан завшигч хүн байж мөн л та биднии хэн нэгнии гар утсыг энэ л хүн хулгайлж аван баригдан шалгаагдаж байхад золгүй явдал болж.... цагдаа нар хуулиин хүрээнээс хэтрүүлэн зодсон нь тусдаа асуудал ернь бол шорондоо ороод ч гэсэн үхэх л байсан байхаа бие муутай байсан бол үгүй бол юмаа энэнд алдсан хүмүүсиин хараалаар
Зочин · 2024/07/29
TANILTSI80955877 33DSH ERD
Зочин · 2024/07/29
ZYGAATSX GOE80955877
Зочин · 2024/07/29
XALYYTSTLA XN80955877
Зочин · 2024/07/29
SERELN DOODXN80955877TGI
Зочин · 2024/07/29
SHAALGX AXN XUSNG
Зочин · 2024/07/29
TANILTSD80955877
Зочин · 2024/07/29
TSAGN VANAGLMR XANGI80955877
Зочин · 2024/07/29
ANUSN80955877UILCHLGG XUSSN ERD
Зочин · 2024/07/29
SEXDI80955877