Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн гадаадын иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2024/07/30
Дэлгүүрт үйлчлүүлсэн гадаадын иргэн шаардлага тавьсан худалдагчийг хутгаар сүрдүүлсэн агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхоны дэлгүүрт долдугаар сарын 26-27-нд шилжих шөнө уг хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад "Дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.
Зочин · 2024/07/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh