Б.Баасанхүү: Унасан ч, давсан ч "Миний охин мундаг байсан шүү" гэж дэм өгдөг аав ээждээ баярлалаа
2024/07/31
Зуны олимпын 33 дугаар их наадамд оролцсон жүдогийн тамирчид өчигдөр Парис хотод Монгол Улсыг таниулан сурталчлах зорилготой байгуулагдсан "Mongolia House"-аар зочилж, тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр олимпын мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү "Эхний тамирчинтай барилдахдаа хийсэн мэхээ бэлтгэл байнга давтдаг тул рефлексээрээ хийж ялсан. Аваргын төлөө учраа таарсан Японы Нацүми Цүнадотой гурав дахиа таарч барилдлаа. Өмнө нь 2022, 2023 онд хүч үзэж байсан юм. Энэ удаад багш нартайгаа ярилцаж байгаад таллаж барьц аваад самбын мэх эсвэл этээ хийнэ гэж тооцоолсон ч санаснаар болсонгүй.
Олимпод ирж буй тамирчид бүгд өөр бэлтгэлтэй байдгийг анзаарлаа. Өмнө нь хоёр таарч хожиж байсан тамирчин хүртэл өөр түвшинд бэлтгэгдсэн байлаа.
Өдийг хүртэл дэмжиж тусалсан бүх багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн унасан ч, давсан ч "Миний охин мундаг байсан шүү" гэж сэтгэлийн дэм өгдөг аав ээждээ баярлалаа" гэж ярилаа.
Зочин · 2024/08/01
SXM80955877
Зочин · 2024/08/01
Есүгэн сособарам гэгч тамирчдыг түрэгн монгол руу буцаагаач дээ зочид буудлын болон холны мөнгө явлаа татвар төлөгчдийн мөнгийг зүгээр урсгахаа больё
Зочин · 2024/07/31
Mongol ardtumen chamaar baharhaj bna chamd hoichdiin amjilt olon baij olon cham chig chadvalag zorlogdoo unench ohid ih boltugai huurhun ohin chamd olon amjilt husei bayrlaa nutagtaa ochiod saihan amraarai buzar