Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн "Шивтэртийн доод хашаа" гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 31-ний 21:48 цагт хүлээн авсан байна. 

Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байгаа юм.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.