Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар/ОБЕГ/-аас мэдээллээ. 

  • Наймдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Наймдугаар сарын 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • Наймдугаар сарын 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Наймдугаар сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм байна.  

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 
  • 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Иймд, малчид, ард иргэд, тээвэрчид та бүхэн мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.