2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө
2024/08/16
Энэ жил буюу 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө.
Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд 2025-2026 оны хичээлийн жилээс бага сургуулийн хэмжээнд поло цамцны сонголтыг нэвтрүүлэхээр стандарт, материал зэргийг судалж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг. Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ.
Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг. Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана" гэж байв.
Зочин · 2024/08/16
hicheel ehleh gej bhad iim ym yriad suuj baidag said bdag geneee