“Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2014/07/04
Энэ нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын цогц болох ногоон хөгжлийн бодлоготой уялдсан бодлогын баримт бичиг юм. Ойн нөөц баялаг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг БОНХЯ, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг ҮХААЯ, ойн холбогдолтой хууль, тогтоомж, стандартыг сахиулах асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ой хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар тус тус хариуцдаг. Үүний зэрэгцээ аймгуудын Байгаль орчны газруудын дэргэд ойн асуудал эрхэлсэн 5 алба, сумын болон сум дундын ойн 36 анги ажиллаж байна. Эдгээр нэгжийг удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгах, ойн санг нэмэх, ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд энэ бодлого чиглэнэ.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгээр эрх зүйн орчин шинэчлэгдэж, үндэсний чадавхи бүрдсэн ч үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн найдвартай эх үүсвэр бий болгож чадаагүйгээс гүйцэтгэлийн үр дүн муу байна. 2000-2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 72 чиглэлийн ажлыг 80 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол "Ногоон хэрэм" хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2005-2015 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 13 хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй байна.
Шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд 2020 он хүртэл 220 тэрбум, 2030 он хүртэл 880 гаруй тэрбум төгрөг шаардагдах ба үүнийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө зээлээс гаргахаар тооцож байна.
Зочин · 2014/07/07
наад олон орон тоогоо халж хая Наад олон газар албадууд чинь гарч ирээд юу ч сайжраагүй монголын байгаль сүйрсээр харийн хүний идэш болсоор байна. Эдгээр газар, албад чинь таны бий болгосон орон тоо зүгээр мөнгө идэгчид. Түүний оронд тэдгээр ойн сав газруудаа ард иргэдэд нь хариуцуулаад өгчих тэгээд л болоо
зочин · 2014/07/07
Байгалийн баялаг ярихдаа монголын эдийн засагт гэж хамгийн түрүүн ярих юм. Бид унаган байгалтайгаа баймаар байна. Та нар засаж янзлах ч хэрэггүй ээ Алтанхуяг аа.Эдийн засагт сайн нөлөөтэй гэдэг чинь юу гэсэн үг бэ зарна үрнэ гэсэн үг үү
Зочин · 2014/07/05