Манай улс энэ оны эхний найман сард 1.06 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолсны дийлэнхийг Хятад, Малайзаас авчээ
2024/08/27
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан сурагчийн дэвтрийн импортын хэмжээг Гаалийн байгууллагаас гаргажээ.
Тодруулбал манай улс 2024 оны эхний найман сард 0.28 сая ам долларын үнийн дүнтэй 1.06 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолсон байна. Үүнээс 50.3%-ийг БНХАУ, 34.3%-ийг Малайз улсаас авчээ.
Энэ оны эхний найман сард импортолсон сурагчийн дэвтрийн мэдээлэл: /Илгээгч улсаар/
- БНХАУ 533.4 50.3%
- Малайз 364.0 34.3%
- ОХУ 91.6 8.6%
- Польш 47 4.4%
- БНСУ 13.9 1.3%
- Бусад улс 10.6 1%
Харин өнгөрсөн онд найман сарын хугацаанд 22 сая ширхэг дэвтэр импортолж байжээ.