Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт ₮35 тэрбумаар бродюр солихоор төлөвлөөгүй. Стандартад нийцүүлэхээр шинийг суулгаж байна
2024/08/27
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Гэр хорооллын газрыг байр орон сууц болгоход маш олон иргэд байргүй, мөнгөгүй байгаа асуудлыг хаана хариуцах вэ.
Жишээлбэл Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Мега сити төсөл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр барилгуудыг эхлүүлсэн. Гэтэл маш олон иргэд анх өгсөн газар, мөнгөө авч чадахгүй байна.
Туслан гүйцэтгэгч компаниудыг хэн шалгаруулдаг вэ. Барилгууд эхний захиалгаа авангуутаа хэсэг хугацааны дараа үнэ өссөн гээд нэмээд байна.
Жил бүр бродюрын асуудал яригддаг. Энэ үед ч гэсэн нийгэмд бродюрын маф гээд яригдаж байна. Энэ бол нийслэлийн худалдан авахтай холбоотой ажил байх. Өнгөрсөн хугацаанд бродюрын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ.
Жуковын газар гээд алдартай газар байна. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний газар барина гэж ухчхаад хэдэн жил болж байна. Энэ асуудлыг хаана шийддэг вэ.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал шинээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг зогсоосон.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хохирсон хэд хэдэн иргэний асуудлыг судалсан. Нийслэлийн орон сууцны корпорацаас хохирсон иргэдэд орон сууц олгож, уг газрыг Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахаар шийдсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийг бродюр солихоор төлөвлөсөн гэж байна. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.
Энэ жил Нийслэл хотод хэрэгжүүлж буй 60 гаруй замын төсөл хөтөлбөр дээр замын бродюрын төсөвт өөрчлөлт оруулж чулуун бродюр болгосон. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд замын бродюрыг үйлдвэрлэн нийлүүлж чадахгүй гэдгээ Улаанбаатар хотын захиргаанд илэрхийлсэн.
MNS гэсэн стандартаар замын зорчих хэсгээс дээш 15 см-ээр өндөр бродюр үүсгэж байх ёстой. Одоо байгаа бродюр дээр асфальтыг нь нэмээд хучихаар 15 см-т хүрэхгүй байна.
Тиймээс стандартад нийцүүлэхээр шинэ бродюр суулгаж байгаа. Хуучныг нь хувийн сектор хөдөө орон нутагт худалдах журам гаргасан.
Жуковын ард талын газрыг Нийслэлийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон шийдвэр дээр тухайн аж ахуйн нэгж шүүхэд гомдол гаргаж, шийдэгдсэн. Шүүх захиргааны байгууллагын шийдвэр алдаатай байна гэсэн шийдвэр гаргасан.
Зочин · 2024/08/28
Хашлага зам засвар мэтээр сонгууль санхүүжүүлсэн үү хотын даргаа хэлэхгүйч асууя
Зочин · 2024/08/28
hamgiiin gol ni yvgan hunii zamiig suulgaj bgaa humuus chine mash muu hulhinii hiij bnaa udahgui bugd salaad unahaar bna hairan mongo
Зочин · 2024/08/27
SAWI80955877XALYYTSMR XUSLG
Зочин · 2024/08/27
XUCHINDX80955877ERCHUUDD
Зочин · 2024/08/27
UILCHLGG80955877TSAGN XANGD
Зочин · 2024/08/27
ANUSDI80955877