MИАТ: Түгжрэлийг тооцон нислэгээсээ 2-3 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна
2024/08/28
Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-иас зорчигч үйлчлүүлэгчдийг замын хөдөлгөөний удаашралыг тооцон төлөвлөгөөт нислэгээсээ хоцролгүй 2-3 цагийн өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.