Хүүхдийн тоглоомын талбай руу автомашин дайрч орж хүүхэд гэмтээсэн гэх цахим сүлжээнд тавигдсан мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

ЦЕГ-ын ХМОННХ-ийн мэргэжилтэн Д.Оюун "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 13:10 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн. 

Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийхэд Prius20 маркийн автомашин тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг мөргөсөн. Хүүхдүүд эмнэлгийн тусламж авсан. 

Автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон. Энэхүү дуудлага мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн ярилаа.