Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто замын түр хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оржээ.

Тус замын хөдөлгөөнд орсон өөрчлөлт энэ сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрчлөлт орсон замын хөдөлгөөнд анхааралтай оролцохыг ТЦА-наас зөвлөлөө.