БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна
2024/09/03
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэхүү ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хоёр улсын харилцааны түвшин
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээг байгуулагдсан. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.
2003 оны зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж байгаа юм.
Зочин · 2024/09/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/03
SAWI80955877
Зочин · 2024/09/03
XUCHINDX ETTEII0955877
Зочин · 2024/09/03
NAMAIG SONIRXDOGNI0955877ANUSDAXAR
Зочин · 2024/09/03
AXTAI XUCHEER SEXSDI80955877