Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газарт бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Д/5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00 цагт анх осолдсон Биндэр сумын Онон багийн  “Хар усан тохой”  гэдэг газраас завиар болон явганаар зохион байгуулж 09:57 цагт тус багийн  “Хонхор” гэдэг газар /анх осолдсон газраас урд зүгт 800 метр/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.