114 ахмад настан БНХАУ-д нүдний болор солиулах мэс засал эмчилгээ хийлгэлээ
2024/09/16
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага 2019 оноос эхлэн “Бүс ба зам” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, олон жилийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.
Хоёр орны Улаан загалмай байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ны Чао Жү нүдний эмнэлэг, Монгол Улсын 2 дугаар төв эмнэлэгтэй хамтран энэ хугацаанд 425 хүнд нүдний болор солиулах мэс заслыг үнэ төлбөргүй хийж харааг нь сайжруулан олон ахмад настан, тэдний гэр бүлийнхнийг баярлуулсан. 2024 онд төлөвлөсөн ёсоор 130 гаруй ахмадыг Улсын 2 дугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж 114 ахмад настан нүдний болор солиулахаар сонгогдож, эдгээр ахмадууд 09 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын төв эмнэлэг, ӨМӨЗО-ны Чао Жү нүдний эмнэлэгт шинжилгээнд хамрагдан нүдний болор солиулах мэс засал эмчилгээ хийлгэлээ.
Мэс засал амжилттай болж, ахмадууд эх орондоо ирсэн гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Зочин · 2024/09/16
TANILTSX80955877
Зочин · 2024/09/16
AXN80955877TAALLR XUCHINDX
Зочин · 2024/09/16
ANUSN80955877